Хаварт би дуртай

2010 оны 03-р сарын 11 Нийтэлсэн Турьхан
Би хаварт дуртай. Хүйтэн өвлийн турш нуугдсан бүсгүй цэцэг ямархан үзэсгэлэнтэйг мэдэрдэг болохоор, хүдэрхэн чийрэг эрчүүлд нүд алдаж, харц шидэлдэг болохоор, өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн нарлаж суугаа өвгөдийгөө хардаг болохоор, надад хавар таалагддаг. Дэлгэрэнгүй»

Чиний тоглосон аялгуунд би нүцгэрдэг

2010 оны 03-р сарын 10 Нийтэлсэн Турьхан

Нүцгэн бие дээр минь чиний хуруу тоглож

Нууцхан ертөнцийн эгшигийг хөндөхүй дор

Насаараа нандигнасан бүсгүй цэцэг

Намба алдаж дэлбээгээ нээдэг.

 Дэлгэрэнгүй»

Орчлонгийн бүх ээжүүддээ баярын мэнд хүргэе

2010 оны 03-р сарын 09 Нийтэлсэн Турьхан
Би ээжтэй хүн. Сүүдэр ч тусгамгүй амьд бурхантай хүн, сүсэглэж дээдлэх шүтээнтэй хүн. Дэлгэрэнгүй»

УБ-чууд хэзээд бэлэн

2010 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Турьхан
Буудал дээрээ зогсож авдаггүй автобус дагаж гүйгээд хурд нэмэгдэнэ, байнга тасардаг уснаас болж бие чийргжинэ гэх мэт давуутал зөндөө дөө, миний Улаанбаатарт.

 Дэлгэрэнгүй»
Эмэгтэй дүү бол хорон үгтэй, шооч гэж жигтэйхэн.  Дэлгэрэнгүй»

Надад хундагал

2009 оны 12-р сарын 25 Нийтэлсэн Турьхан

Чамд гэж өгчихөөд авчихсныхан төлөө бурхан луу нулимах гэсэн юм

Чадахгүй болохоор согтуудаа ч атугай чиний өмнөөс хашигчих гэсэн юм

Галзуурсан сэтгэлээ сархадаар хүлээд биеэ амраах гэсэн юм

Ганцхан удаа орчлонг хөлчүү нүдээр харах гэсэн юм, НАДАД ХУНДАГАЛ

Гашуун байсан ч хамаагүй нулимс шиг зүрх зүсэхгүй

Гарцаагүй миний зовлонгоос чихэрлэг байж таарна

Нүгэл байсан ч хамаагүй ээ, надад л жаргал байвал

Нуух юм алга, тэр жаргалруу би тэмүүлнэ, НАДАД ХУНДАГАЛ


 Дэлгэрэнгүй»

Яарч л явна даа

2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Турьхан

Нисээд өнгөрсөн он жилүүд хэзээ нэгэн өдөр үдлээд буух дурсамж минь байдаг. Нулимсаар угаагдаж, инээдээр ариусаж, харамслаар ирлэгдэж, хүлээлтээр гагнагддаг.

 Дэлгэрэнгүй»

Намайг цагаан үен гэдэг байсан юм хэ хэ хэ

2009 оны 12-р сарын 15 Нийтэлсэн Турьхан
Би гэж эршүүд гэдэг нь жигтэйхэн охин байлаа. Бас их сахилгагүй. Ээж намайг өрөмний өт, харин өвөө “цагаан үен” гэдэг байсансан. Дэлгэрэнгүй»

Өөр дээрээ туршсан H1N1-ээс хамгаалах аргууд

2009 оны 10-р сарын 31 Нийтэлсэн Турьхан
Цагтаа тулахаар хүн гээч амьтан аминдаа яасан ч хайртай байдаг юм бэ дэ??? Дэлгэрэнгүй»

Инээхэд бас баярлалаа гэж хэлэхэд учир ихээ, их

2009 оны 10-р сарын 28 Нийтэлсэн Турьхан

Инээхэд бас баярлалаа гэж хэлэхэд учир ихээ, их

 Дэлгэрэнгүй»

Минийх биш болохоор л ...

2009 оны 10-р сарын 23 Нийтэлсэн Турьхан

Үнсэж чадахгүй дээ л уруулд чинь би шунадаг байх

Үнэндээ минийх биш болохоор л  тэмүүлдэг байх

Зүрх чинь эзэнтэй болохоор л зөрүүдэлдэг байх, сэтгэл минь

Зөвхөн өөрийн болгох гэж тачъяаддаг байх, хүсэл минь

 Дэлгэрэнгүй»

Санаагүй байвал яанаа

2009 оны 09-р сарын 25 Нийтэлсэн Турьхан
Санасан. Санах санахдаа саваагүй борхон зүрхээ шаттал санасан байгаасай. Дэлгэрэнгүй»

Байгалийн үзэгдлийг амьдралдаа ашиглаж сурах нь

2009 оны 09-р сарын 23 Нийтэлсэн Турьхан
Монгол бол эх газрын эрс тэс уур амьсгалтай, нэг өдөрт жилийн дөрвөн улирлыг үзэж болох хосгүй ховор орон. Байгалийн олон арван сүртэй, сүргүй үзэгдлүүд болно. Тэдгээрийг амьдрал ахуйдаа ашиглаж болох юм. Энэ талаар хэдэн зөвлөмж хүргэе. Зарим нэгэн амьдралд батлагдчихсан болохоор айх зүйл ерөөсөө байхгүй. Дэлгэрэнгүй»
Боловсрол, танин мэдэхүйн чиглэлээр блог хөтөлдөг мөн бусадтай өөрийн мэдлэг боловсрол, санал бодолыг хуваалцдаг эрхэм блогч та бүхнийг www.hicheel.mn сайтын мэдлэг буланг хамтдаа хөгжүүлхийг уриалж байна. Та www.hicheel.mn сайтад бүртгүүлэн гишүүн болсоноор мэдлэг буланд мэдээлэл оруулах эрхтэй болох юм.
Өөрийн блогт бичсэн нийтлэлийн товч хураангуй болон блогт байрлах бичлэгийн линк зэргийг оруулахад л болно. Мэдлэг оруулхад маш хялбар бөгөөд дэлгэрэнгүй унших товчийг дархад таны блогруу орох юм. Өөрөөр хэлбэл бид таны блог дээрх нийтлэлийг бусдад түгээх түүгээр дамжуулан таныг сурталчилна гэж ойлгож болно. Хэрэв таны нийтлэл чанартай, хүмүүст хүрсэн, их үнэлгээ авах юм бол бид таныг урамшуулан шагнах болно.

Шагнал
Хамгийн их үнэлгээтэй нийтлэл, хамгийн их уншсан нийтлэл, хамгын их ГОЁ үнэлгээ авсан нийтлэл зэрэг 3-н төрөлөөр 14 хоног тутамд  шалгаруулан дэлхийн шилдэг англи хэлний цуврал видео хичээл болох English For YOU 77-н цуврал маш ойлгомжтой видео бүхий 4-н DVD хичээлээр шагнах юм.
Мэдлэг буланд мэдээ оруулсны давуу талууд:
  1. Өөрийн нийтлэлийг бусдаар үнэлүүлэх
  2. Өндөр үнэлгээтэй нийтлэлдээ урамшуулал авах
  3. Мэдлэгээ бусадтай хуваалцах
  4. Өөрийгөө бусдад таниулах
Мэдлэг буланд нийтлэлээ оруулж өөрийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцацгаая. Энэ бичлэгийг блог хөтөлдөг хүн бүр өөрийн блогтоо байрлуулан блогчидоо уриалаарай.
Энд дарж мэдлэг буланд ороорой.

Чи минь ирэх болоогүй юм уу?

2009 оны 09-р сарын 18 Нийтэлсэн Турьхан

Унасан навч бүхэнд чиний тухай шивнэлээ

Ухаангүй хайртай гэж нарнаас хүртэл нууж шивнэлээ

Ирэх болоогүй юм уу гэж нулимстай шивнэлээ

Эрт холын дурсамжаа хэлхэн байж шивнэлээ


Намрын сүүлчийн бороотой сэтгэлээ гэгэлзүүлж хүлээлээ

Нүдэнд торсон гунигаа нулимсаараа угааж хүлээлээ

Хамтдаа алхдаг гудамжаар сүүдэртэйгээ ханьсаж хүлээлээ

Хайхрамжгүй зэврүүн салхинд үгээ дайж хүлээлээ

Тэнэмэл цагаан үүлэнд зүгийг чинь заахыг хүслээ

Тоолоод хордоггүй өдрүүдийг тойроод гарахыг хүслээ

Өвөр минь эзгүй шөнүүдийг өнөөдрөөр дуусаасай гэж хүслээ

Өглөө ирээд, санасан шүү гээд ороод ирээсэй гэж хүслээ

Чи минь ирэх болоогүй юм уу?



 Дэлгэрэнгүй»